Г.Ундармаа Баянхошууны Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижууллаа

 

         Жүжигчин Г.Ундармаа ээлжит ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Тэрбээр энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсан байна. Тохижилтын ажлыг өнөөдөр 15:00 цагт хүлээлгэн өгөх аж. 

 

Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулж, эмнэлгүүдийн кабинет, хүлээлгийг танхимыг тохижуулж буй. Тэрбээр өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхимыг 88.9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулсан. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг  78.5 сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, тав тухтай орчныг бүрдүүлсэн юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)