ХӨСҮТ-д 10 сая төгрөгийн дуслын шингэн хандивлалаа

 

      Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас санаачилсан хандивын аян үргэлжилж байна.

 

“Энхийн шүүдэр” ХХК-иас сая төгрөгийн үнэ бүхий  хоёр нэрийн  дуслын шингэнийг өнгөрөгч амралтын өдөр  ХӨСҮТ-д буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгөв.

 

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар тус төвд 326 өвчтөн хандсаны 237 буюу 2.6 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 буюу 18 хувь нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)