Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

 

       ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай уулзлаа.

 

Уулзалтаар  С.Ламбаа дарга өнөөдрийн байдлаар улаанбурхны өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байна.  Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж  эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна.

 

Тиймээс улаанбурхан  өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт  эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад  ДЭМБ-ын  тодорхой мэргэшсэн зөвлөхүүд  манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж ЭМСЯ-наас мэдээллээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)