Эклерээс хордлого авсан хүний тоо 128-д хүрээд байна

 

      Эклерээс хордлого авсан хүмүүсийн тоо тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар хордлого авсан хүний тоо 128-д хүрээд байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Тэдний 79 нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

“Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерээс дээрх хүмүүс хордлого авсан бөгөөд тус компанийн эклерийг худалдан авсан иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 

Тус компани 1136 үйлдвэрлэснээс 736-г нь худалдаанд гаргасан байна. Үүнээс өчигдрийн байдлаар 328 ширхэгийг татаж авчээ.

 

Хордлогын тохиолдол бүртгэгдсэн энэ сарын 24-нд “Нью свийт фүүдс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)