Элэгний С вирусын “Ledvir” эм худалдаанд гарлаа

 

        “Монгол эм импэкс концерн” компани “Элэгний С вирусгүй Монгол улс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд “Хепатит С вирусын эмчилгээний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр АНУ-ын “Mylan” компанийн элэгний С вирусыг эмчлэх “Ledvir” (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний албан ёсны нээлт боллоо.

 

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд зөвхөн С вирустай, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн 52.500 орчим бий гэсэн тоон мэдээ бий. Эдгээр хүмүүс олон улсад 94 мянган ам.доллараар зарагддаг “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр буюу 1200 ам.доллараар худалдан авч байгаа. Тэгвэл “Харвони”-той ижил үйлчилгээ бүхий “Ledvir” эмийг “Монгол эм импэкс концерн” компани оруулж ирсэн байна. Уг эмийг эхний ээлжинд 250 ам.доллар орчим буюу 500 орчим мянган төгрөгөөр эмийн сангуудаар борлуулах аж.

 

Иргэд уг эмийг авахын тулд элэгний С вирустай гэдгээ тогтоолгож, Эм импексийн бүх салбаруудаас худалдан авч болох юм. Тус байгууллагынхан “Ledvir” эмийг цаашид ЭМД-ын дэвтрээр хөнгөлөлттэй олгох талаар ч хэлэлцэж байгаа аж. Эмийг тавдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан бүх салбаруудаараа түгээж дуусах юм байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)