Улаан бурхан өвчний эсрэг вакцин ирэх пүрэв гаригт ирнэ
- 2016-05-03
- Эрүүл мэнд
- 0
Засгийн газрын ээлжит хуралдаанд улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаан бурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.
Улаан бурхан өвчний эсрэг вакцин захиалсан нь ирэх пүрэв гаригт буюу тавдугаар сарын 5-нд ирэх аж.
О.Заяа
Сэтгэгдэл (0)