Маргааш улаанбурханы вакцин ирнэ

 

      Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй байжээ. Тэдний 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

 

ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын 5-нд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)