Улаанбурханы эсрэг вакциныг өнөөдөр авчирна

 

        Улаанбурхан өвчний эсрэг вакциныг өнөөдөр авчрахаар болжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д2057 иргэн хандсанаас улаанбурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Одоогоор дээрх өвчнийг оношилж, эмчлэхэд шаардлагатай бүх эм тариа, техник төхөөрөмжөөр ХӨСҮТ-ийг бүрэн хангасан бөгөөд үүнд нийт 400 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Уг өвчний тархалт өнөө жил улсын хэм-жээнд өндөр байгаа учраас Засгийн газар долоо хоног бүр дээрх өвчний талаар мэдээлэл сонсч, салбар хариуцсан сайдад нь үүрэг даалгавар өгч ажиллаж буй. Тодруулбал, улаанбурхан өвчний дэгдэлт Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод өндөр байгаа аж.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)