Эрүүл мэндийн мэдээллийн сантай болно

 

         Эрүүл мэндийн салбарын бүртгэл мэдээллийн сангийн  чанарыг сайжруулах  чиглэлээр  ЭМСЯ,  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хамтран  ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлд шилжих, иргэн, өрх бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болох, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй  эрүүл мэндийн статистик тоон мэдээг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбож олон улсын жишигт нийцсэн статистик тоон мэдээг гаргах  юм.

 

Энэ хүрээнд талууд хамтран ажилласнаар иргэн бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болж, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж олон улсын чиг хандлагад нийцсэн бүртгэлийн тогтолцооны үндэс суурийг тавина.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.170)

    2016-05-05

    Засгийн газрын байгууллагууд хоорондоо санамж бичигт гарын үсэг зураад ямар сонин юм болж байнаа,хуулиараа хамтарч ажиллах үүрэгтэй юм биш үү