Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр
- 2016-05-05
- Эрүүл мэнд
- 0

Жил бүрийн тавдугаар сарын 05-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Манай улс энэ өдрийг 2007 оноос хойш тасралтгүй тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг баярлах биш, өөрсдийн мэдлэг, уг чадвараа дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах зэргээр бүтээлч өнгөрүүлдэг байна. Тэгвэл энэ жил уг өдөрт зориулан Монгол-Японы хамтарсан “Улаанбаатар-Мед” эмнэлэг нь энэ сарын 9-ны өдрөөс эхлэн 21-ныг дуустал бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийхээр болжээ. Энэ өдрүүдэд бөөрний мэргэжлийн эмч нар ажиллах юм байна. “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд талд байрлах магнай трейдын (МТ) бензин колонкийн зүүн хойд талд байрлаж байна.
О.Заяа

Сэтгэгдэл (1)
JoXfffjQvGCWxwOtv (46.161.9.48)
EdeN5s xiwcmhrtbgvv, [url=http://uielisfyasjw.com/]uielisfyasjw[/url], [link=http://xwqwoftjzjxu.com/]xwqwoftjzjxu[/link], http://somegygvufwg.com/