Бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийнэ

 

          Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг  Олон улсын сувилагчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тэгвэл уг өдөрт зориулан Монгол-Японы хамтарсан Улаанбаатар-Мед эмнэлэг нь энэ сарын 9-ны өдрөөс эхлэн 21-ныг дуустал бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийхээр болжээ. Энэ өдрүүдэд бөөрний мэргэжлийн эмч нар ажиллах юм байна.

 

Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлага, орчин үеийн оношилгоо эмчилгээ, техник, технологи, стандартыг нэвтрүүлсэн Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм.

 

Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд талд  байрлах магнай трейдын (МТ) бензин колонкийн зүүн хойд талд байрлаж байна. Холбоо барих утас: 7611-0055, 7611-5500

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)