1549 айл 5 хувийн хүүтэй зээлээр байртай болжээ

 

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авбал 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд 1549 иргэнд 5 хувийн хүүтэй 73.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлсэн байна.

 

Үүнээс гадна 3147 айлд 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)