Улсын хэмжээнд 17 мянган малчин 10 хувийн зээл авчээ

 

Улсын хэмжээнд 17949 малчинд 68 тэрбум 976.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгоод байна.

 

"Сайн малчин" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 19305 малчин 74 тэрбум 759.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.

 

Тус хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

 Б.Заяа 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)