Улаанбурханы дэгдэлт буурчээ
- 2016-05-11
- Эрүүл мэнд
- 0

Улаанбурхан өвчний дэгдэлт, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМС-ын үүрэг гүйцэтгэгчид долоо хоног бүр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийж буй. Энэ сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 19194 тохиолдол мэдээлсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1742 өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 221 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 0-1 насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авчээ. Вакциныг 18-30 насныханд энэ сарын 12-ны өдрөөс хийж эхэлнэ. Улаанбурхан-Улаануудын эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд хийхийг хориглодог байна.

Сэтгэгдэл (0)