Өнөөдрөөс 18-30 насныхан Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдана
- 2016-05-12
- Эрүүл мэнд
- 0

18-30 насны залуучуудыг өнөөдрөөс эхлэн 25-ныг дуустал Улаанбурхан-Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна.
Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Мөн их дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэгийг байгуулах юм. Эдгээр цэг ажлын өдөр 09.00-19.00, бямба гарагт 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.
Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Нэмэлт дархлаажуулалтад орохын өмнө эмчийн үзлэг хийнэ.
Энэ насныхныг дархлаажуулалтад бүрэн хамруулах нь улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх, улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажиг ирээдүйн ураг ба нярайд үүсэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.
1986-1998 онд төрсөн залуусын энэ вакцинд хамрагдалт бага байдаг аж. Тиймээс энэ удаагийн дэгдэлтэд 18-30 насныхан өртөмхий байна. Дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлдэг тул нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.
О.Заяа

Сэтгэгдэл (2)
(46.161.9.24)
wh0cd669460 atarax without prescription Mobic 15 mg
SwOrThWWwR (46.161.9.32)
WREJyD aoitqlwbcxpq, [url=http://jqogdybzxvph.com/]jqogdybzxvph[/url], [link=http://bipfnvrwekmf.com/]bipfnvrwekmf[/link], http://umpaekzsrzlb.com/