Нярайн цогцсыг задлан шинжилгээнд оруулжээ

 

Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Эх барьж авсан эмч нар эрүүл саруул хүүхэд гарсан хэмээн ээжид нь үнсүүлчихээд аваад явсан байна. Гэтэл шөнө нь нярайн эмч ээж дээр нь орж ирээд “Хүүхэд чинь болохоо байлаа. Уушги нь устсан цусан хангамжгүй болсон” гэх мэдээллийг өгсөн бөгөөд төд удалгүй маргааш нь буюу энэ сарын 10-нд нярай эндчихлээ гэсэн мэдээг ар гэрийнхэнд нь болон ээжид нь хэлжээ.

 

Хүүхдийн аав, ээж эрүүл саруул хүүхэд мэндэллээ гэж хэлчихээд  гэнэтхэн нас барсанд гайхаж, "Хүүхдийнхээ цогцсыг харъя" гэсэн боловч эмнэлгийнхэн татгалзсан байна. Дүнгэж төрсөн нялх үрээ эндсэнд төрөх эмнэлгийнхэн буруутай байж болзошгүй хэмээн нярайн ар гэрийнхэн үзэж байгаа аж.

 

Амаржсан эхийн хувьд хүүхдээ арван сар тээх явцдаа өрхийн эмчийн хяналтад байнга байсан эрүүл хүүхэд тээсэн гэдгээ ярьж байгаа юм. Гэвч төрөхийн эмнэлгийн эмч нар болохоор “хүүхдийн чинь уушги устсан байсан учир эндлээ” гэсэн хариуг өгчээ.

 

Одоогоор задлан шинжилгээнд нярайн цогцсыг оруулсан байгаа бөгөөд тус эмнэлгийн зүгээс задлангийн хариу гартал ямар нэгэн тайлбар мэдээлэл хийхгүй гэжээ. Ийнхүү өнгөрсөн оны намар гэхэд энэ эмнэлэгт эх, нярай эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан бол хоёр дахь удаагаа эрүүл саруул төрсөн нярай эндсэн хэрэг гарлаа. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

 

Э.Сайнзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • sjrggBbSRoS (46.161.9.32)

    2016-07-23

    Te9Chb mjceznyofsjd, [url=http://ofnuewyaggwh.com/]ofnuewyaggwh[/url], [link=http://gtsztpevwfyh.com/]gtsztpevwfyh[/link], http://cfbwrpwjqyfi.com/

  • zochin (202.9.40.193)

    2016-05-12

    yagaad tsogtssiig ni haruulj boldgvin bee

  • zochin (124.158.111.2)

    2016-05-12

    энэ 1р төрөх газрын эмч ажилчид их хариуцлага муутай байдаг юм уу даа. Дандаа л эх хүүхэд эндсэн гэж байх юм. Ийм байхад торгох бүр цаашлаад хорих ч багадаад байгаа юм бишүү

  • Эмч (202.21.106.161)

    2016-05-12

    Сувилагчидын өдөр ямар муухай вэ