Өнөөдөр ”Олон улсын сувилагчдын өдөр”
- 2016-05-12
- Эрүүл мэнд
- 0

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг.
Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” мянган сувилагчийн чуулга уулзалт болж байна. Уг уулзалтаар сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах асуудлыг хэлэлцэж, шилдэг сувилагч, сувилахуйн баг нарыг тодруулна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)