Төсвийн алдагдал 75 хувьд хүрлээ

        Сангийн яамнаас танилцуулснаар өнгөрсөн сарын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг байсан бол зарлага нь 2.3 их наядад хүрч, төсвийн алдагдал 663 тэрбум төгрөг болсон байна. Энэ оны улсын төсвийн алдагдлыг900 тэрбум гаруй төгрөг байхаар төсөөлж баталсан ч эхний дөрвөн сард 75 орчим хувьд хүрээд байгаа нь төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болгож байх шиг байна. Төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрч, орлого хомсдоход аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ болон онцгой албан татвар 17-21 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (112.72.11.108)

    2016-05-15

    luivarchidaa 34.7 ih naydaar urshuuguu bizdee .

  • (202.9.41.97)

    2016-05-15

    Ард түмэн минь ээ. Ардчилсан гэдэг сайхан нэрийн дор цугласан анархист араатнууд 96-2000 онд төр барихдаа хэдэн банк дампууруулж хувааж идэж уугаад дараа нь банкны тухай хууль оруулж ирээд ард банкийг сэргээн босголт болгож нэг үзээд сүүлдээ голомт гэх өөрийнхөө банкинд бүх хөрөнгөтэйн нийлүүлсэн. ХОТШ банкийг шинэчлэл банк болгоод ажнайд өгсөн гээд дурдвал олон. Одоо энэ хулгайлчихаад араас нь хууль гаргаж хамгаалуулдаг арга нь яг л хэвээрээ шүү. Ясны хулгайч засардаггүй гэж үнэн юм.

  • Зочин (103.212.119.115)

    2016-05-14

    Сайн зүйл дуулдахаа болиод 4 жил боллоо. Зээлийн төсөвт өөдлөх зам байдаггүй бололтой.

  • Байцаагч (103.23.51.3)

    2016-05-14

    Нөгөө ил тодын хуулиар 38,0 их наяд төгрөгийн орлого ил боллоо одоо төсөв айх юм байхгүй гээд л томчууд сайрхаад байсан яасан бэ Ажлаа мэдэж хийж сур нэг ялангуяа Пүрэв дарга та