ЭМС-ын сайдаар С.Ламбааг томилуулах саналыг өргөн барилаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэнд, Спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг  Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

 

Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (65.49.68.183)

    2016-05-17

    tetgevriin bagsh ovgon eruul mendiin said ai AN gej ulsaar toglood duuslaaldaa heden huuhdiin amiar togloh yum boldoo

  • (202.21.120.66)

    2016-05-17

    жинхэнэ хорчин

  • зочин (103.23.51.1)

    2016-05-17

    ЮУУУ,гэнээ, энэ АН-хан бүр тоглочхиймаа, наадхи чинь тооны ч билүү, багш биз дээ, новш гэж, хүний амь сохор зоосны ч үнэгүй болсны жишээ.