Бага хүүтэй зээлийг 25 мянган малчин авчээ

 

        Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 25 мянган малчин 10 хувийн хүүтэй зээл авчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 15­наас Төрийн банк болон ХААН банкинд нийт 25549 малчин 99 тэрбум 380.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс эцсийн байдлаар нийт 23665 малчинд 91 тэрбум 169.5 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Малчид жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдрийг сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи нэвтрүүлэхэд зарцуулах журамтай юм.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)