Улаанбурханы вакцинжуулалт дуусахад хоёр хоног үлдлээ
- 2016-05-23
- Эрүүл мэнд
- 0

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд энэ сарын 12-ноос хийж эхэлсэн. Дархлаажуулалтад дээр дурьдсан насныхан заавал хамрагдах шаардлагатай бөгөөд ванцинжуулалтын аян дуусахад хоёр өдөр үлдээд байна. Тиймээс иргэдийг өөрт ойр байрлах өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очин дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.
Вакциныг өрхийн эрүүл мэндийн нэгжүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа ба 30-аас дээш насныхан ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетд очиж 10 мянган төгрөгийн үнээр улаанбурханы вакцин хийлгэх боломжтой юм.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)