Эмч нарт оногдуулах хуулийн заалтыг хөнгөвчилөх нь зүйтэй гэж үзжээ
- 2016-05-24
- Эрүүл мэнд
- 0

Засгийн газраас Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ тухай өчигдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээллээ.
2015 оны 12 дугаар сард баталсан Эрүүгийн тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтэн санаандгүй байдлаар өвчтөний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил байсан. Иймээс ялыг хөнгөвчлөхөөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг баталжээ. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм байна.
О.Баяр

Сэтгэгдэл (0)