ЭМСЯ-ны ТНБД-аар А.Эрдэнэтуяа томилогджээ

 

Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяаг  хүлээн  авч уулзаж,  ажилд нь амжилт хүслээ.

 

Уулзалтаар яамны зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж байгаа ажил болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа товч мэдээлэл хийлээ. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа баг болж ажиллах боломж олгосон С.Ламбаа сайддаа баярлалаа. Богино хугацаанд олон ажлыг амжуулж ажиллах болно гэв.

 

Төрийн нарийн бичгийн даргаар  томилогдсон А.Эрдэнэтуяагийн хувьд салбараа мэддэг өмнө нь жил гаруйн хугацаанд энэ албыг хашиж байсан аж.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)