Төсөв 877.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 5 сард 2085.1 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2962.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 9.1 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2962.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 516.6 тэрбум төгрөг буюу 21.1 хувар, урсгал зардал 363.0 тэрбум төгрөг буюу 44.9 хувь, урсгал шилжүүлэг 100.5 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 11.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 197.6 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 744.4  тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурчээ.

 

О.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)