Өнөөдөр ”Дэлхийн цусны донорын өдөр”

 

Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ныг “Цусны Донорын Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийн гол зорилго нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа доноруудын ач холбогдлыг  олон нийтэд таниулах, алдаршуулах, урамшуулах, талархал илэрхийлэхэд чиглэгдэж байна. Ингэснээрээ цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх юм.

 

Энэ жилийн аяны хүрээнд донорын цус сэлбүүлж амь нас нь аврагдсан хүмүүсийн тухай бусдад таниулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхижүүлэх, тэднийг тогтмол хугацаанд цусаа бэлэглэхийг дэмжин ажиллахыг зорилгоо болгож байна.

 

ЭМБ-аас 2020 он гэхэд дэлхийн улс орон бүр сайн дурын, авлагагүй байнгын цусны донороос цус, цусан бүтээгдэхүүний бэлтгэж, хангамжийг сайжруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • өвгөн (202.131.227.50)

    2016-06-14

    unen.mn сайтын эрхэм сэтгүүлчээ . Өвгөн би Дэлхийн цус хаагуураа урсдаг юм бол доо гэж гайхширч сууна. Эрхэм та бас өвчин зовлонд өртсөн золгүй иргэнийг "өвчтөн" гэж хээв нэг доромжлох юм даа. Яалтай ч бил ээ.