Хөрөнгийн зах зээл санхүүгийн зах зээл болохоос улс төртэй хамааралтай биш

 

Өнөөдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон "Эрдэнэс-Таван толгой"-н 1,072 ширхэг хувьцаатай холбоотой ЗГ-ын шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тодруулбал, “Хувьцааны 30 хувийг худалдах үйл явцыг арилжааны банкаар хийж буй нь хууль зөрчсөн хэрэг. Хуулийн дагуу брокер, диллерийн компаниар дамжуулах хэрэгтэй. Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авахад 1.65 их наяд төгрөгийг бондоор босгох мэдээлэл бий. Ингэхдээ хөрөнгийн зах зээл гэх их айлын хууль дүрмийг шууд зөрчин, арилжааны банкыг илт дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Яагаад брокер, диллерийн компаниуд байсаар байхад арилжааны банкаар өгч байгаа талаар асуухад, хугацаа байхгүй. Банкаар өгсөн нь арай хурдан гэсэн хариулт өгсөн. Уг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар аливаа компанийн хувьцаа гаргах асуудлыг үнэт цаас борлуулах тусгай зөвшөөрөлтэй буюу брокер, диллерийн компаниар л хийх ёстой гэжээ. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд 1072 ширхэг хувьцаа эзэмшсэн 700 мянга гаруй хүн брокер, диллерийн компанид данс нээлгэсэн байжээ. Гэтэл энэ хуулийг Засгийн газар өөрөө зөрчин, арилжааны банкуудаар дамжуулах болсон. Таван жил энэ асуудлыг шийдээгүй байж, яагаад заавал сонгуулийн өмнө, байхгүй мөнгийг хүүтэйгээр зээл аван байж, худалдан авах гээд байгаа учир нь юу вэ? гэж бид гайхаж байна” гэв.

 

Мөн “Арилжааны банкнуудаар дамжуулан, үнэт цаасыг худалдаж авч байгаа нь банкуудын тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Хөрөнгийн зах зээл өөрөө Санхүүгийн зах зээл болохоос биш Улс төртэй хамааралтай зах зээл биш. Гэтэл Засгийн газар худалдаж авна гэдэг чинь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал” гэсэн юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)