Ам.долларын ханш өслөө

 

        Ам.долларын ханш өнгөрсөн тавдугаар сард суларч эхэлсэн. Гэтэл өнгөрсөн зургаадугаар сарын 27-ноос эргэн чангарлаа. Тодруулбал, Монголбанкны албан мэдээгээр ам.доллар өнгөрсөн сарын 27-нд өмнөх өдрөөсөө зургаан төгрөгөөр нэмэгдэн 1944.46 төгрөгтэй тэнцэж байснаа 28, 29-нд 1962.53 болж бараг хориод төгрөгт хүрч чангарсан юм. Цаашид энэ тоо улам өсөх магадлалтайг эдийн засагчид хэллээ. Валютын ханш ийнхүү хяналтаас гарч буйг олон нийт сонгуультай холбон тайлбарлаж байна. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Сонгуулийн өмнө хувьцаа авах нэрийдлээр иргэдэд 300 мянга буюу 1.7 их наяд төгрөг хэвлэж худалдаанд гаргасан. Энэ нь эргээд төгрөгийн ханшийг унагах гол хүчин зүйл боллоо. Өнөөдөр дэлхий дээр валютын зах зээл маш эрсдэлтэй байгаа. Ийм өөрчлөлт эрсдэлийг мэргэжлийн хувьд урьдчилан мэдэж, хэлэх газар бол Төвбанк. Гэтэл тэд ченжүүдээс дор байх юм” хэмээв. Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах саналаа Төвбанкинд хүргүүлэхэд 36 сая “ногоон”, 47.5 сая юань нийлүүлсэн байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.32.189)

    2016-07-04

    Zoljargal gegchid hatuuhan hariutslaga tootsoh heregtei. Shaardaj bna