АСЕМ: Барууны улсууд 100 тэрбум долларын хохирол амссан гэж Медведев мэдэгдэв

 

УЛААНБААТАР. /Sputnik/. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амссан гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.

 

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн хэлснээр, Украины байдалтай холбоотойгоор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амсчээ.

 

 

Тэрбээр хэлэхдээ "Монголд болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцогчдын ихэнх нь энэ хориг арга хэмжээ эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэдэгтэй санал нэгтэй байсан" гэв.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)