Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон: Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгодог, хэн нэгэн завших боломжгүй
- 2016-07-20
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой ярилцлаа.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллах үедээ тусгай зөвшөөрлийг хувьдаа ашигласан гэсэн мэдээлэл гарч байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Өнөөдөр улс төр ид өрнөж байгаа үед бие биеэ янз бүрээр гүтгэх асуудал их гардаг л даа. Түүний нэг хэлбэр гэж би хувьдаа бодож байгаа. Би дэд сайдын алба хашиж байх хугацаандаа иргэдийн асуудлыг мэргэжлийн төвшинд, шуурхай зөв шийдэх баг бүрдүүлж ажиллаж байсан. Нэг ч цаасыг өөр дээрээ хураахгүйгээр нөхцөл байдлыг судлаад асуудлыг шийдэж өгдөг байв. Хэрвээ шаардлагатай бол газрын дарга нараа дуудаад тухайн иргэнийг нь байлцуулаад асуудлыг шийддэг байсан. Түүнээс биш алдаа гаргасан хойно тухайн хүнийг шийтгэх биш, алдаа гаргахаас нь өмнө урьдчилан сэргийлж ажилладаг байсан. Өнөөдөр миний талаар гүтгэлгийн чанартай мэдээлэл өгсөн “Бадамгарав” эмнэлгийн эмчийг санаж байна. Энэ хүн 2010 оны 11 дүгээр сард өргөдөл гаргаад хандах үед 2008 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан юм.
-Тусгай зөвшөөрлийг ямар нөхцөлөөр сунгадаг юм бэ?
-Тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгана гэдэг нь үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүднээс өргөдлөө гаргаад зохих шаардлага хууль дүрмийн дагуу баримт бичгээ бүрдүүлээд сунгалтаа хийлгэдэг. “Бадамгарав” эмнэлгийн хувьд лицензийнх нь хугацаа аль 2008 онд дууссан хэрнээ өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзвэл энэ нь хууль бус юм. Хууль бус үйл ажиллагаа эрхлээд хэн нэгэн иргэний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ тохиолдолд хуулийн дагуу зогсоох ёстой. Тухайн үед мөрдөж байсан хууль ямар байсан гэхээр Мэргэжлийн хяналт ажлын байрны дүгнэлт гаргаад Эрүүл мэндийн яаманд явуулсны дагуу бид хугацааг сунгаж өгөх юм уу, гэрчилгээ олгодог. Ингээд үзсэн чинь Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргаж өгөөгүй болох нь тогтоогдсон. Тиймээс бид “Бадамгарав” эмнэлгийнхэнд ажлын байрны дүгнэлт гараагүй байна гэдгийг албан ёсоор хэлсэн.
-Анхнаасаа ажлын байр бэлдээгүй эмнэлэгт ямар тусгай зөвшөөрөл олгодог юм бэ?
-Өнөөдөр яригдаад байгаа гол асуудал энэ л дээ. Тус эмнэлгийнхэн ажлын байргүй хэрнээ гэрээр ирж үйлчлүүлж болно гэсэн байгаа юм. Энэ бол маш хариуцлагагүй байдал. Тухайн өвчтөнг ямар нөхцөлд яаж эмчлэх вэ гэдэг чинь хатуу хуультай, стандарт журамтай. Ийм асуудал гаргангуут тухайн эмнэлгийн их эмч Х.Оюундэлгэрт хууль бус үйл ажиллагаагаа зогсоох талаар сануулсан. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар тайлбар хэлсэн бэ гэхээр, та эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол хууль дүрмийн дагуу баримтаа бүрдүүл гэсэн. Харамсалтай нь бүрдүүлж өгөөгүй. Мөн Д.Туяа сайдын үед тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож байсан юм билээ. Энэ нэг юм хэлээд байгаа биз дээ.
-Эрүүл мэндийн Дэд сайд хувь хүний компанийн тусгай зөвшөөрлийг авна гэж байдаг хэрэг үү?
-Ийм зүйл гэж юу гэж байхав дээ. Хувь хүний нэр дээр гарсан тусгай зөвшөөрлийг тухайн хүн л ашиглах эрхтэй. Тусгай зөвшөөрлийг ашиглахын тулд, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхийн тулд түр зөвшөөрөл авдаг. Энэ түр зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгодог бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмшигч өөрөө оруулж ирж байна уу, зөвшөөрлийн хугацаа нь хуулийн хүрээнд байна уу, энэ бүтээгдэхүүн орж ирлээ гэхэд ажлын байр нь байна уу гээд тодорхой хэмжээний материал бүрдүүлээд нэг удаагийн лиценз олгодог. Энэ лицензийн дагуу татвар, гаалийн төлбөрийг төлөөд оруулж ирнэ. Тиймээс ийм боломж байхгүй, хуулийн цоорхой ч байхгүй. Тиймээс энэ бол дэндүү гүжирдсэн мэдээлэл. Энэ мэдээлэл зөвхөн намайг чиглээд байгаа мэт боловч одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа жирийн албан хаагчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйл явц гэж би харж байгаа. Х.Оюундэлгэр эмч маань бүх материалаа хуулийн дагуу бүрдүүлээд л ирвэл хэзээ ч тусгай зөвшөөрлөө авах боломжтой шүү дээ. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, “Эрүүл мэндийн газрын хурлаар оруул, тэр үед нь би утасдаад хэлье, манай туслах Энхцэцэгтэй холбогдоорой гэсэн” гэж худлаа ярьсныг залруулмаар байна. Учир нь ЭМЯ улсын хэмжээний үйл ажиллагаатай байгууллагад тусгай зөвшөөрлийг олгодог, бусад тохиолдолд Эрүүл мэндийн газарт олгоно. Хоёрдугаарт, Энхцэцэг нь миний туслах биш мэргэжлийн дагуу, хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байсан ЭМЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын төр хувийн хэвшлийн түншлэл, тусгай зөвшөөрлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн байсан.
С.Баяр

Сэтгэгдэл (15)
(203.91.115.36)
ÑÑүүл мÑндийн ÑÐ°Ð»Ð±Ð°Ñ Ð¸Ð¹Ð¼ Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯ÑÑÑÑ ÑдиÑдÑÑлаад Ñ Ð¾Ð» ÑÐ²Ð°Ñ Ð³Ò¯Ð¹
(103.229.122.17)
Tsolmon bitgii uuriin muulsan commetiig unshagdahgui bolgood bai ta ch ih mungu situudad tulj bichuulj bn da
(103.229.122.17)
Tsolmon avgai saidiin suudald ih shunaj bnaa shunal ihdvel ***** bolno shuu boloh ch gej ***** yum chin.
shavi ni (211.75.174.139)
bagshiigaa buh talaar demjij bn. Ta chadnaa
(202.21.118.98)
uur said hiigeed salbaraa avaad yavchih hun bhgui eee TSOLMON G said bolgohgui gej yamar ih gutgej bna aaa ter tusam ni said bolood sain ajillaarai AMJILT
za***** (182.160.2.68)
ded said baihdaa solongos irgend tusgai zuvshuurul gargaj ugnu geed zalilan hiisen er nuhuruur uu daramtluulsan barimt bii shuu hereg huuchardagui shuu er nuhur chini medhe dee
(124.158.92.27)
Ded said bhdaa yu ch hiigeegui bj ene odoo zuragtaar neeree ih yarij bnaa.
зоÑин (202.126.91.101)
Цолмонг Ñайд Ð±Ð¾Ð»Ð³Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ гÑж Ð¸Ñ Ð» Ñ Ð¸ÑÑÑж Ð±Ð°Ð¹Ñ Ñиг байна, ÑÑÑ ÑÑÑам Ð½Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¾Ñой
zochin (103.229.122.42)
ÐÑиÑбаÑаа Ñи болÑдоо. ÐÑÑдÑгаа гүÑгÑж доÑомжилж Ñайд болно гÑж ÑÑ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð² дÑÑ. ÐÑдагÑай бай
зоÑин (202.179.29.64)
ÑÑүүл мÑндийн Ñам ÑгааÑаа зөвÑÓ©Ó©Ñөл Ð¾Ð»Ð³Ð¾Ñ Ð´Ð¾Ð¾ бөөн маÑг Ñ Ò¯Ð½Ð´ÑÑл болдог Ñ Ð´ÑÑ
zochin (103.9.88.149)
Hezee ta nar huuliig deedeldeg boloo ve.Ingej hudlaa yarihaa boli.Ah duu tanil tal harj l olgodog shdee.
kkk (202.55.191.76)
ene uygaa dongosood bgaan
Ooooo yaaaaaaaa (103.229.122.57)
Yamarch said hiih chadal yos zuigui
Zochin (27.123.214.114)
Tsolon guia ta said boloh gej ingej aimaar bitgii chejerelde ugaasaa taniig saidaar tavihgui gedgen 100 % batalgaatai ner turuu bodol do ...tanii ogt tanihgui hun said bolj bn ...
Zochin (27.123.214.114)
Tsolon guia ta said boloh gej ingej aimaar bitgii chejerelde ugaasaa taniig saidaar tavihgui gedgen 100 % batalgaatai ner turuu bodol do ...tanii ogt tanihgui hun said bolj bn ...