Жендэрийн хуулийн хэрэгжилтийн түвшин

 

Дэлхийн 171 улс хуран чуулсан 1993 оны “Хүний эрхүүд” олон улсын бага хурлаар “Хүний эрхүүдийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш хүртэх зарчмуудын асуудлаарх Венийн тунхаглал”-ыг баталсан байдаг. Энэхүү тунхаглалд зааснаар

 

  • Эрэгтэй, эмэгтэйчүүд адил хөдөлмөрт цалин авах
  • Улс төр эдийн засгийн шийдвэр гаргалтанд тэгш оролцох
  • Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш авах
  • Хүйсийн болон эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхагдахаас ангид байх
  • Хуулиар тэгш хамгаалагдах зэрэг зарчмуудыг тусгасан билээ.

 

Венийн тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал  2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдан 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

 

Тухайн үеийн УИХ-д өргөн барьсны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-н гишүүн асан Д.Очирбат, Д.Арвин  зэрэг тодорхой бүлгийн гишүүд  идэвх санаачлагатай ажилласны хүчинд Жендэрийн тухай хууль батлагдсан юм.

 

Энэхүү хуулийн нэр томъёоны ойлголтод улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг жендэр гэж тайлбарлаж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль эрэгтэй, эмэгтэй ялгалгүй ажил, амьдрал, хувь хүнийхээ зан үйл гээд бүхий л байдалд тэгш эрхтэй байхыг энэ хуулиар зохицуулах гэж оролдсон хэрэг. Энэ хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч дараах анхаарвал зохилтой зүйлс ч байна. Өнөөдөр манай нийгэмд УИХ болон шийдвэр гаргах түвшний албан тушаалуудад томилогдох хүйсийн тэгш эрхийн хувьд энэ хуулийн заалт хэрэгжсэн хэрнээ амин чухал нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон гүйцэтгэх ажлуудыг хэрэгжүүлэгчидэд чиглэсэн тэгш эрхийг хангасан заалт хангалтгүй байна. Тухайлбал томилогдох төрийн болон улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөллийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас багагүй байлгахаар заасан заалтууд хэрэгжиж байгаа. Үүний илрэл нь 2012 оны УИХ-д 11, 2016 оны УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон гээд энэ үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт бичигдэх байх. Гэтэл Мэргэжлийн боловсролын салбарт 60%, бага, дунд боловсролын салбарт 80%, эрүүл мэндийн салбарт 87% нь, шинжлэх ухааны салбарт 46% нь тус бүр хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд эзэлж байна. Нийгмийн хөдөлгөгч хүчний дараагийн халаа болох их дээд сургуулийн 60 хувийг эмэгтэй оюутанууд эзэлж байгаа бол 59 хувь нь бакалавар, 64 хувь нь магистрийн зэрэг эзэмшсэн гэсэн дүн гарчээ.  Жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрд сонгогдох, төрийн албанд дарга хийх тухай асуудал биш бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явцтай уялдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүтцийн харилцаа юм. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш хөгжих эрхийн асуудал энэ хоёр хүйсийн хүмүүсийн нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс дээр анхаарч юу хийгдэж байгаа байдал хэвлэлээр төдийлөн дурдагдсангүй. Эмэгтэйчүүд давамгайлсан боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт эрчүүдийн төлөөллийг 40 хувьд хүргэхийн тулд багш, эмч бэлтгэдэг их, дээд сургуульд оюутныг хүйс заан элсүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна.  Жендэрийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Д.Очирбат ахлан ажиллаж байхдаа маш сайн хууль болсон. Дөрвөн парламент дараалан гишүүдийн хэлэлцүүлгээр орж, нийгмийн төлөөллийн саналууд багтсан учраас маш чамбай хууль болсон гэж хэлж болно гэж хэлж байсан санагдана. Бид хэн нэгэн хүний нэр төрд халдах гэсэнгүй. Харин дараагийн засаг нь өмнөх УИХ-аас баталсан хуулиа хэрэгжүүлдэг байхыг л хүсч байна. Энэ л Монгол Төрийн залгамж халаа, тасралтгүй байдлыг хангах бодлого тасралтгүй үргэжилж байх ёстой билээ.  Тухайлбал: Н.Удвал сайдыг 2012 – 2014 онд Эрүүл мэндийн сайд байхад Жендэрийн тухай хуулийн хүрээнд Аймаг, Дүүргийн бүх эрүүл мэндийн төв дээр эрэгтэйчүүдийн төрөлжсөн, мэргэшсэн кабинет байгуулж, ажиллана гэсэн тушаал гарч байсан. Энэ ямар хэрэгжилттэй явж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бие болоод сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ялгаатай өөр юм шүү. Нийгмийн хөгжлийн онцлогоо дагаж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан үйлийн хүрээнд өөрчлөлт гарч байгаагийн нэгэн ижил зүй тогтол нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж ямар нэгэн эрсдэлд өртөмхий болж байгаа нь нэг ижил түвшинд очиж магадгүй болоод байгаа.

 

 

Манай улсад эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд гарч буй эерэг, сөрөг нөлөөнүүдийг дагаж энэ хүйсийн хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт гарч байгаагийн нэг илрэл нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх дадал үлэмж нэмэгдэж байгаатай холбоотой согтууруулах ундаанд донтох эмгэгийн улмаас эрүүл мэндийн тусламж авч байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн 5 жилд огцом өсч нийт эмнэлэгт хэвтэлтийн 15-с дээш хувийг эзлэх болсон билээ. Цаашид ч өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хууль зүйн ойлголтоор  жендэрийн эрх тэгш байдал  гэдэг бол   нийгэмд  буй хүн болгонд тэгш байхыг ямар нэг хэмжээгээр албадсан, түлхсэн хэлбэр. Тийм ч учраас энэ хуулийн гаргаж буй хэлбэр нь албадлагын шинжтэй байхаас арга байхгүй. Жендэрийн үзэл баримтлалд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдал, шударга ёсыг хангаж, хүйсийн ялгавартай байдлыг арилган, хөгжлийн бодлого хөтөлбөрийг бүх түвшинд тулгамдсан асуудлыг тодруулж, түүнийг залруулан шийдвэрлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлж хянан дүгнэхийг тусгасан зорилтуудаа эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай.

 

 

Тиймээс Жендэрийн тухай хуулинд заасан улс төрийн болон төрийн бусад албан тушаалд ажиллах дарга нарын хүйсийн тэнцвэртэй байдал гэхээсээ илүү эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийг хөдөлгөгч хүчийг жигд хөгжүүлэх, тэднийг эрсдлээс хамгаалах хуулийн заалтаа хэрэгжүүлэхийг төр засаг анхааралдаа авах цаг болжээ.

 

Нийгмийн эрүүл мэнд судлаач

Д. Гантөмөр 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Ibrahim Musa (43.225.248.33)

    2017-11-15

    Вы ищете срочный рождественский кредит или бизнес-кредит, личные займы, ипотечные кредиты, автомобиль кредиты, студенческие ссуды, займы консолидации задолженности, необеспеченные кредиты, риск капитал и т. д. Вы находитесь в правильном месте Ваши кредитные решения! Я частный кредитор, который предоставляет Лица и предприятия с низкой процентной ставкой и доступными Процентная ставка 3%. Свяжитесь с нами по электронной почте: powerfinance7@gmail.com ФОРМА ЗАЯВКИ ********************** Ваше полное имя: Штат: Сумма кредита: продолжительность Телефон: Ежемесячный доход: Оккупация: В ожидании вашего быстрого ответа. Да благословит тебя Аллах. ИБРАХИМ МУСА власть Финансовая служба Pvt. Связаться с Нами: powerfinance7@gmail.com Номер WhatsApp +919717357946

  • Елена (197.210.227.115)

    2017-06-24

    Эрхэм хүндэт зээлдэгчид Санхүүгийн аливаа хүндрэлтэй тулгарах уу? Та өөрийн бизнесээ эхлэхийг хүсч байна уу? Энэхүү зээлийн компани нь ядуучуудад болон санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилготой дэлхий даяар хүний эрхийн байгууллагууд байгуулагдсан. Хэрэв та зээл авах хүсэлтэй байгаа бол имэйлийн дэлгэрэнгүйг доорх хаягаар ирүүлнэ үү: elenanino0007@gmail.com Нэр: Зээлийн хэмжээ: Зээлийн хугацаа: Гар утасны дугаар: Баярлалаа, Бурхан адисалсан УДИРДЛАГА Елена

  • Hanusi P***** (216.185.39.160)

    2016-07-30

    Хэрэв та бизнесмен / эмэгтэй байна уу? Хэрэв та ямар ч санхүүгийн эмх замбараагүй байгаа, эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх хөрөнгийг хэрэгтэй вэ? Та төлбөрөө төлж, эсвэл сайн бизнес эхлэх хүсэж байна уу? Хэрэв та нэгтгэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та хослол Зээлийн хэрэгтэй юу? Хэрэв та гэрийн сайжруулах хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна, найдвартай, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик. Бид хатуу мөнгө зээл, 2% -ийн хүүтэй зээл бусад бүх төрлийн санал болгож байна И-мэйл: hanusiinfo1@gmail.com NO: 447035991103

  • энэ хүн чинь (202.179.18.61)

    2016-07-24

    чингэлтэйн очирбат мөн үү