Г.Оюунгэрэл: Бассейнтай эмнэлэг байгуулна
- 2016-07-20
- Эрүүл мэнд
- 0

Манай шилдэг усанд сэлэгчдийн нэг “Лондон”-гийн зуны олимпд Монголоо төлөөлөн оролцогч Г.Оюунгэрэл усан спортоор хичээллэхийн зэрэгцээ эрдэм номд шамддаг гэдгийг найз нөхөд нь бахдан өгүүлдэг. Тэрбээр багаасаа л эрдэм номд шамдахын зэрэгцээ эмч болохыг мөрөөддөг байжээ. Г.Оюунгэрэлийн хувьд усан спортын авьяасаа хөгжүүлээд дээр нь эмч болох хүслийг хамтад нь шийдэх газар “Этүгэн” их сургууль л байсан гэнэ.

Тэрбээр тус сургуулийн суралцах орчин нөхцөл, багшлах багийн ур чадвар, төгсөгчдийн ажлын байраар хангагдсан байдал гээд олон зүйлийг харьцуулж судалсан гэдэг. Нөгөө талаар “Этүгэн” их сургууль нь өөрийн усан бассейн, фитнесс гээд сурч боловсрохоос гадна авьяасаа хөгжүүлэх нөхцлийг иж бүрнээр хангасан нь түүнд таалагдсан аж. Ингээд шилдэг усчин бүсгүй маань 2010 онд тус сургуульд элсэн орж өдгөө төгсөх ангийн оюутан болжээ.100 метрийн зайд 1 минут 27 секундын амжилт үзүүлж Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон Г.Оюунгэрэл “Этүгэн” сургуульд суралцан төгсөж байгаагаа амьдралын анхны гэрэлт алхам хэмээн үздэг байна. Монгол улсын олон удаагийн аварга тэрбээр “Эмч ч болж, доороо эмчилгээний бассейнтай эмнэлэг байгуулах” мөрөөдлөөр жигүүрлэж явна.


С.Баяр

Сэтгэгдэл (0)