Ховдын сагсчид аваргалав
- 2016-07-28
- Спорт
- 0
Монголын бүх ард түмний спортын ХIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо. Тэмцээнд эрэгтэй 32, эмэгтэй 14 баг өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн төрөлд Ховд аймгийн баг тэргүүлж, “Аврагч” спорт хороо, Сэлэнгэ аймгийн багууд удаалсан юм. Харин эмэгтэйчүүдийн аваргаар “Аврагч” спорт хороо тодорч, Дархан-Уул аймгийн баг II, Баянгол дүүргийн баг III байрт шалгарав.
Д.Мөнх
Сэтгэгдэл (0)