А.Одбаяр: Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа

 

Өмнөх Засгийн газрын шийдвэрээр “ЭрдэнэсТавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн. Иргэд хоёр удаагийн олголтоор 200 мянган төгрөг аваад байгаа билээ. Харин сүүлийн 100 мянган төгрөгийг олгох ёстой боловч иргэдийн дансанд ороогүй байна. Энэ талаар ХААН банкны Сүхбаатар салбарын ахлах теллер А.Одбаяраас тодруулахад, Төрийн сан санхүүжилтийг хэрхэн шийдэж, хөрөнгө нь хэзээ орж ирэх нь тодорхой бус байна. Санхүүжилт хийгдвэл бид иргэдэд олгох нь тодорхой. Харин хувьцаагаа зарж амжаагүй болон зарах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн юм

 

Ж.Жавзанпагма

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)