Цэцэрлэгийн хүртээмжийг улсад 16, хотод 12 мянгаар нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам шаардлагатай  зарим арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албаныханд өгөөд байгаа.  Эдгээр арга хэмжээний үр дүнд  орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6,  аймаг, нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно гэж тооцоолжээ.  Өнгөрсөн  жил “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж,  3000  хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар  салбар яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм.  Уг ажил энэ хичээлийн жилд ч мөн үргэлжилнэ гэж  БСШУС-ын яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.141.42)

    2016-08-03

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан