Зүрхний хэм алдагдах өвчнийг Монголдоо эмчилдэг боллоо
- 2016-08-11
- Эрүүл мэнд
- 0

Улсын III төв эмнэлгийн эмч, мэргэжилтний баг зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг эх орондоо амжилттай хийжээ. Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг Засгийн газрын 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр өнгөрсөн оны хоёрдугаар сард суурилуулсан байна. Ингэснээр Монголд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний нэг болох уг өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрджээ. Зүрхний хэм алдагдах өвчний зардлын 17 сая төгрөгийг даатгалаас гаргаж байгаа аж. Манай улсад титэм судасны эмгэгтэй холбоотой өвчнөөр жилд 1300 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг байна.
М.Энх

Сэтгэгдэл (0)