Манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа

 

        Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл "B" байсныг "B-" болгон бууруулжээ. Энэ үндэслэлээ тус агентлаг төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Харин богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Тэдний төсөөлж буйгаар ирэх жил “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой хэмээн дүгнэжээ. Түүнчлэн 2016-2019 оны эдийн засгийн өсөлтийн дунджийг өмнөх таамаг болох дөрвөн хувиас бууруулж 3.2 хувьд хүргэсэн байна.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)