Б.Баяраа: Эсэргүүцлээ нүцгэлж илэрхийлэхээс өөр аргагүй байлаа
- 2016-08-29
- Спорт
- 0
-Сайн явж ирэв үү, та?
-Сайн. Риогийн олимпын наадамд Монголын тамирчид амжилттай оролцоод ирлээ.
-Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтэд ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам бол олимп билээ. Олимп маань өөрөө “хүн төрөлхтний эв нэгдэл” гэсэн уриатай байдаг. Үүнийхээ дагуу шүүгч, тамирчид ч гэсэн эв нэгдлийн төлөө тангараг өргөж олимпын их наадамд оролцдог. Гэтэл энэ удаагийн олимпод маш бүдүүлэг, дэлхий нийтийн анхаарлыг татсан, олон түмнийг бухимдуулсан буруу шүүлт удаа дараа боллоо. Үүний хамгийн тод жишээ бол Узбекистаны бөх Ихтиёр Наврузов олимпын их наадамд эхний даваанаас авахуулаад Бахрайны бөх Адам Батэйревийг шүүгч нарын тусламжтай луйвардаж хожсон. Хоёрдугаар тойрогт ч мөн адил шүүгчийн тусламжтай ялсан. Манай тамирчныг ч луйвардсан. Манай бөх эцсийн мөч хүртэл барилдааныг хошуучилсан. Дээр нь барилдааны идэвх, техник тактикийн үзүүлэлтээр илүү байсан.
-Манай тамирчны сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байдал шүүлтэд нөлөөлчихөв үү дээ?
-Спорт сэтгэл хөдлөл, гоо зүй, үзэгчидтэй харилцах харилцаа гээд олон зүйлээс бүрддэг. Тамирчин үзэгчидтэйгээ баяраа хуваалцаж л байдаг шүү дээ. Дугуйгаар явж байгаа хүн барианд орохоосоо өмнө үзэгчидтэй баяраа хуваалцаж л байдаг. Хүндийн өргөлтийн тамирчин ч нүүр царай, бүхий л байдлаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Үүнийг л шүүгч нар идэвхгүй гэсэн байдалтай ялгаж салгах ёстой байсан.
-Шүүгчид оноогоор торгохоосоо өмнө сануулга өгөх ёстой байсан уу. Дасгалжуулагчдын эсэргүүцлийг гаднын хэвлэлүүд онцолсон. Яагаад нүцгэлж эсэргүүлээ илэрхийлсэн бэ?
-Бид барилдааны бичлэгийг нарийвчлан үзэхэд 5 минут 55 секунд хүртэл манай тамирчин Ихтиёр Наврузовын довтолгоог идэвхтэй хамгаалж, хариу мэх хийж барилдааныг үргэлжлүүлж байсан. 56- 59 дэх сэкундэд нуруугаа харуулалгүй өрсөлдөгчийнхөө нүүр рүү улаан халз хараад гараа өргөж баярласнаа илэрхийлж, өрсөлдөгч бөхийнхөө мэх хийх аюултай зайнаас тодорхой хэмжээгээр зайлсан. Үүн дээр дэвжээний шүүгч оноо торгуул гэсэн байдлыг таван минут 58 секундэд үзүүлсэн. Ер нь бол чөлөөт бөхийн дүрэмд дэвжээний шүүгч санал үзүүлээд дэвжээ ахалж байгаа шүүгч хажуугийн шүүгч, гурвуулаа санал нэгдсэн тохиолдолд барилдааныг зогсоогоод тамирчинд сануулга өгөөд сануулсныхаа дараа л торгох бүрэн эрхтэй. Гэтэл сануулга өгөөгүй. Ер нь шүүгч тамирчныг торгох эрхийн хугацаа нь барилдааны нийт зургаан минутын дотор л байдаг. Шүүгчид эхлээд манай бөхөд ялалт өгсөн. Бид бүхэн ялалтаа тэмдэглэж байх хоромд шүүгчийн шийдвэр өөрчлөгдсөн. Энэ үүссэн байдал бид бүхнийг төдийгүй дэлхий дахины олон хүнийг цочирдуулсан. Энэ маш бүдүүлэг явдал байлаа. Энэ шийдвэр маш өндөр хэмжээний баяр баясгаланг богинохон хугацаанд маш их гуниг гутрал, бухимдал болгосон. Бидний гол харлаж, маш хэцүү байсан. Олимпын дэвжээн дээр эсэргүүцэл үзүүлэхдээ бид хүнийг үгээр доромжилж, зодоон хийж, ямар нэгэн юм шидэж, цохиж эвдэлж хэмхэлж болохгүй. Тэгээд бид эсэргүүцлээ нүцгэлж илэрхийлэхээс өөр аргагүй байлаа. Энэ эсэргүүцэл бол дэлхий нийтийн спортод нүүрлэж байгаа бүх шударга бус булхайтай шүүлтийн эсрэг байсан. Ер нь анх удаа зоригтойгоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа тохиолдол болсон. Энэ нь хойч үед маань асар их хэрэгтэй зүйл болсон гэж гаднынхан биднийг дэмжиж байна.
-Цаашид ямар арга хэмжээ авах бол?
-Олимпыг шүүж байгаа ерөнхий шүүгчид “Барилдааны шүүлтийг манай баг зөвшөөрөхгүй байна. Маш алдаатай шийдвэр гаргалаа” гэж албан ёсоор бичгээр өргөдөл өгсөн байгаа.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин
Сэтгэгдэл (5)
Ð³Ñ Ð¶Ñ Ð¶ÑÑ Ñжа (124.158.112.2)
ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð» монголÑÑÑдÑн ÑвÑан газÑаа гаÑгадаг Ñ Ò¯Ð»ÑÑÑгүй, ÑÑвÑÑÑÑгүй зангийн илÑÑл, авÑÑн Ñ Ó©Ð´Ó©Ð»Ð³Ó©Ó©Ð½Ð´ оÑоод гÑÑлÑн Ð´Ð¾Ñ Ð¸Ð¾ Ñ Ò¯Ð»ÑÑж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹, Ð±Ð°Ð½ÐºÐ½Ñ ÐТÐд оÑÐµÑ Ñ Ò¯Ð»ÑÑж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹, баÑилдаанд Ñагаа Ñ Ò¯Ð»ÑÑж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹, Ð´Ð¾Ñ Ð±Ò¯ÑнÑÑ Ð±Ð¾Ð´Ð¾ÑгооÑ. ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð» монгол Ñ Ò¯Ð½ бүÑийн дÑÑагдал.
(103.194.176.5)
ÐÐÐ ÐÐÐÐÐÐЫ ЦÐÐ ÐÐРЦÐÐ, Ò®Ò®ÐРТÐÐÐ ÐЧÐЫХÐРСÐТÐÐÐ ÐÒ®ÐÐ ÐÐÐÐСÐÐ ÐÐÐ ÐÐРЮРÐÐÐÐÐ¥ÐҮРÐÐÐСÐÐ
Ðолоод өнгөÑÑөн зүйл (202.131.238.115)
Ðдоо нÑгÑÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¾Ð´ өнгөÑÑөн аÑÑÑдал. Хүн Ð±Ò¯Ñ Ð» Ñ Ò¯ÑÑл Ð¼ÐµÐ´Ð°Ð»Ñ Ð°Ð²ÑÐ¸Ñ Ð°Ð°Ñай гÑÑд дÑмжиж байÑан. ТÑÑ Ñ Ò¯ÑÑл мөÑөөдөл ÑÐ¸Ð½Ñ ÑÐ°Ð»Ð°Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð´ ÑÑÑаа мÑдÑÑ Ð³Ò¯Ð¹ амÑай Ð±Ò¯Ñ Ñн ÑоÑиал еÑÑөнÑөд лÑйваÑдлаа, илÑÑд Ð¼Ð°Ð½Ð°Ð¹Ñ ÑлÑан, ÑÒ¯Ò¯Ð³Ñ Ð½Ð°Ñ Ð°Ð²Ð¸Ð»Ð³Ð° авÑан байна гÑÑ Ð¼ÑÑ ÐÐ°Ð½Ð´Ð°Ñ Ð½Ð°Ñангийн Ñалд Ð±Ð°Ð¹Ñ ÑÑÑÑиа илÑÑÑ Ð¸Ð¹Ð»Ð¶ байÑан. Ðдоо нÑг Ð¸Ñ ÑÐ°Ñ Ð¸Ð»Ð³Ð°, Ñ Ð°ÑиÑÑлага, Ðонгол ÑлÑÑн бÑÑÑÑ Ð³ÑÑ Ð¼ÑÑ Ò¯Ð½Ð´ÑÑлÑл Ð±Ò¯Ñ Ð¸Ð¹ Ñүүмжүүд ÑÑÑаад гаÑаад иÑÑÑ ÑÑÑ ÑÑÑ Ð´Ò¯ÑÑм жÑÑмÑг Ð½Ñ Ó©Ó©Ñийн нүдÑÑÑ ÑнÑиж Ñ Ò¯Ð·ÑÑгүй Ñм байж ÐÐ°Ð½Ð´Ð°Ñ Ð½Ð°Ñангийн бÑÑÑÑ, 2 ÑүүгÑийн бÑÑÑÑ Ð³ÑÑ Ð¼ÑÑ Ð°Ð²Ð¸Ñлаад ÑÑгаа Ñ Ð¸Ð¹Ð´Ñг байнаа. ÐÑг Ñалдаа багÑаж ÑингÑж Ñаддаггүй ÑаÑга ÑаÑайлж Ñвдаг Ð½Ó©Ñ Ð´Ò¯Ò¯Ð´ бол дÑÑгай амаа Ñ Ð°Ð¼Ñ Ð¸Ð°Ð´ кÑйбоÑдоо нүдÑÑ ÑÑ Ð±Ð¾Ð»Ñ
irgen (202.9.40.182)
tsag duusahad 1,2 sekunt dutuu ni hamaagui tsagaa duusgaal bayarlah yostoi,ursuldugch buh huleen zuvshuuruud buuj ugsun bol hamaa alga
зоÑин (112.72.12.1)
Ðлимп дÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð½ дÑвжÑÑнд Ñийм үйлдÑл гаÑгаж Ð±Ð¾Ð»Ð¾Ñ ÑÑ Ò¯Ð³Ò¯Ð¹ ÑÑ? гÑдÑг Ð½Ñ Ð±Ð¾Ð´Ð¾Ñ Ð» аÑÑÑдал ÑÒ¯Ò¯ дÑÑ.Ðлон ÑлÑад мөÑдөж бÑй дүÑÑм жÑÑмаа Ñайн мÑдÑж Ð±Ð°Ð¹Ñ Ð½Ñ Ð´Ð°ÑгалжÑÑлагÑдÑн Ò¯Ò¯ÑÑг Ñ Ð°ÑиÑÑлага Ð±Ð°Ð¹Ñ ÑÑÑой.ТамиÑÑнаа ÑÐ»Ð°Ð»Ñ Ð°Ð²ÑиÑÑ Ð°Ð´ дÑвжÑÑн дÑÑÑ Ò¯ÑÑÑÑд гаÑÑ Ð¸Ñж байгаа даÑгалжÑÑлагÑид Ñ Ð¾Ð²Ð¾Ñ Ð» байÑан Ð±Ð°Ð¹Ñ ÑÒ¯Ò¯.