19.6 тэрбумыг төлж, 1.3 тэрбумыг төлүүлжээ

 

        Даатгалын компаниуд хуулийн дагуу эрсдэлийнхээ зарим хэсгийг гадаадын давхар даатгалын компаниудад даатгуулж байна. Өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хариуцлага хүлээсэн тохиолдолд эрсдэлээ хуваалцах ийм тогтолцоо олон улсын даатгалын салбарт нийтлэг хэрэглэгддэг. Үүнийг Даатгалын тухай Монгол Улсын хуулиар “давхар даатгал” гэж томъёолсон бөгөөд үндсэн зорилго нь даатгуулагчийн өмнө хүлээх үүргээ баталгаажуулахад оршино.

 

   Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний даатгалын компаниуд нийт хураамжийнхаа 32.1 хувийг буюу 19.6 тэрбум төгрөгийггадаадын давхар даатгалын компаниудадхураамж болгон төлсөн бол эргээд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. Энэ нь уг хагас  жилийн хугацаанд даатгалын компаниудаас даатгуулагчдад төлсөн нийт 15.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн 8.3 хувь болж байгаа юм.

 

   Манай компаниудын хийлгэсэн давхар даатгалыг зориулалтаар нь ангилбал, 61.3 хувийг ньхөрөнгийн даатгал, 14.0 хувьагаарын хөлөг, түүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал,үлдэж байгаа 24.7 хувийг бусад хэлбэрийн даатгал эзэлж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)