Гишүүд Монголбанкны Эрдэнэсийн санг сонирхжээ

 

        Монголбанкны урилгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.

 

Энэ үеэр эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцов. УИХ-ын гишүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл Монголбанк дээр боловсруулж байгаатай холбогдуулан танилцуулга хийлээ.

 

Зочид уулзалтын дараа Монголбанкны Эрдэнэсийн санг үзэж сонирхов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)