Онцгой байдлынхан гал унтраах автомашинаа хүлээн авлаа

 

        Багануур дүүрэг, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэр унтраах автомашинаар паркаа шинэчиллээ. Мөн төв, орон нутгийн анги, байгууллагууд зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн унтраагуур, хүрз зэрэг 10 орчим нэр төрлийн 2400 гаруй багаж, хэрэгслээ хүлээн авсан байна.

 

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, албан хаагчид оролцлоо.

 

Онцгой байдлын албаны түймэр унтраах, аврах үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай автомашин, техник хэрэгсэл нэмэгдсэнээр албаны бэлтгэл, бэлэн байдал дээшилж, гал түймэр, гамшиг осолтой тэмцэх чадавхи нэмэгдэнэ. Энэ хэрээр ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцөл улам сайжирна гэдгийг Шадар сайд онцоллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)