Нийслэлийн ногоон байгууламжийн тооллого явагдаж байна
- 2016-09-13
- Улаанбаатар
- 0

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/109 дугаар тушаал гарч Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагдан энэ 09-р сарын 05-наас 09-р сарын 20-ны хооронд тооллогын ажлыг явуулж байна. Тооллогын комисс 3 хэсэгт хуваагдан хотын нийт 130-аад гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж байна.
Тооллогын дүн 09-р сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд Нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм. Тооллогын урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна.

Сэтгэгдэл (0)