С.Зоригт: Хамгийн хайртай дуугаараа тоглолтоо нэрлэсэн

 

         Дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар анхны тоглолтоо энэ сарын 16-нд хийхээр болжээ. Тэдний тоглолтынх талаар С.Зоригтоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

 

- Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж хэлж болно. Дуучин А.Хишигдалай бид хоёрын анхны хамтарсан тоглолт учраас сэтгэл их догдолж байгаа. Бидний тоглолтод “Люмино”, “Опозит” хамтлаг, дуучин Б.Маралжингоо, Дандий нар оролцоно. Тоглолтын тасалбарыг 10-20 мянган төгрөгөөр худалдаалж байна.

 

 

-Хамтарсан тоглолтоо яагаад “Хайртай хүндээ” гэж нэрлэсэн бэ?

 

-Хамгийн хайртай дуугаараа тоглолтоо нэрлэлээ. “Хайртай хүндээ” дуу маань Монголын хамгийн анхны сая үзэгчтэй клип болж байв. Дөнгөж уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан бидэнд их амжилт дагуулсан сайхан клип болсон. Тухайн үед энэ дууг заавал эмэгтэй дуучинтай хамтарч дуулах шаардлагатай болсон. Тиймээс би А.Хишигдалайд хамтарч дуулах санал тавьсан.

 

-Шинэ уран бүтээл гаргасан уу?

 

-10 орчим дуу, клип гаргасан байна. Цаашдаа олон уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана. Мөн “Хонх” хамтлагийнхны 1989 онд зохиосон “Үүлэн цоорхойн нар” дууг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчлэн дуулсан. Одоогийн залууст тухайн үеийн сайхан уран бүтээлийг танилцуулж, ахмадуудынхаа дурсамжийг сэргээхийн тулд энэ дууг дуулж, дүрсжүүлсэн.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)