Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсч, аймаг, сумын удирдлага, иргэдийн төлөөлөл Партизаны талбайд угтан авлаа.

 

Ерөнхий сайд яг одоо Сүхбаатар сумын иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулж байна.

 

 

Тэрээр өнөөдөр Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар суманд ажиллан “Атар трейд”, “Гацуурт”, Гэгээлэг трейд” компанийн тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцаж, тариаланчид, ногоочидтой уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)