УИХ-ын дарга М.Энхболд Цэдэнбалын Зоригийг хүлээн авч уулзав

        Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.16/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн мэндийг түүний хүү, гэр бүлд нь дэвшүүлэв.

 

 

Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна. Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.

 

 

Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.

 

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат болон “Цэдэнбалын академи”-ийн төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.179.29.194)

    2016-09-17

    БАЛ дарга агуу хүн үр хүүхдэд нь төр хугацаагүй өндөр тэтгэмж олго ард түмэн чхандив өгөхөд гоншигнох юм алга

  • (183.177.101.14)

    2016-09-16

    15 tsag 46 minuted bichsen gd baigaa teneg mald zoriulav

  • z (183.177.101.14)

    2016-09-16

    ene door yum bichsen balai ichij uheesei. ene hun mongold ih zuil buteeseniig cham shig manuuhai yaj medeh yum be. hun muulahdaa sain gedeg ni. tuuhee bid uguisgej bolohgui teneg mal min. tuuh tuuheeree ulddeg yum zailuul .bolovsrol muutai hogiin ***** ve. 40 jil tuuh buteej yavsan hunii tuuhiig chi onoodor uguisgehgui. mongolchuud chamaas busad ni bugd demjine shuu. ene hund sain uil zondoo bii , saar ch bas bii. gehdee chinii hiisniig ureeduid huuhduud chn medehgui bol yah be mal aa

  • Зочин (43.242.243.128)

    2016-09-16

    Цэдэнбал даргын үед хийсэн ажлыг мэдэхгүй хүн юу ч гэж чальчсан яах вэ.Юм үнэнээрээ л байх ёстой.дахиад л хийсэн бүхнийг нь бүр ойг тэмвэглэсэнийг нь битгий үгүйсгээд есөн шидийн балай юм бүү чальчаасай билээ

  • Халх (202.179.23.55)

    2016-09-16

    М.Энхболдоо. Одоо малаахураагаад эхлэх үү?? Мал хураасны төлөө Цэдэнбал хөдөлмөрийн баатар болсон. Бүх сэтгэжгдлийг судлахад Цэдэнбалыг гэр бүл, МАН-ийн удирдлагаас бусад хүн огт сайшаахгүй байгааг харахгүй байна уу?????????????