Хуурамч дуудлага өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
- 2016-09-19
- Нийгэм
- 0

Яаралтай тусламжийн 101, 105, 102, 103 утсанд хуурамч дуудлага өгөх, тоглох явдал эрс нэмэгджээ. Тиймээс эдгээр утсанд гурваас дээш удаа хуурамч дуудлага өгч, тоглосон хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно. Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцвэл 5000-20000 төгрөгөөр торгох, эсвэл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэдгийг санууллаа. Дашрамд дуулгахад, энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага байжээ. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь, 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь хуурамч дуудлага байжээ.
С.Аз

Сэтгэгдэл (0)