"АИ-92 шатахуун 150, евро 95 литр тутамдаа 1000 төгрөгөөр буурна" гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийж байна.

Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс суртахууны үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэднийг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлж байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлнэ.

Сүүлийн үед үүссэн асуудлуудаар УИХ дээр сонсгол санаачлан ажиллаж байсан гишүүдийн тавьж буй шаардлага, сөрөг хүчний шаардлагад тусгагдсан гол үндэслэлүүд болох Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтейк гэрээтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье.

Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. Манай, танай гэлтгүй, хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн хагас дутуу байж болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд нуугдаж, энэ асуудлаас зугтах эрх хэнд ч байхгүй.

Үнэнийг хэлэх цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр асан Х.Баттулгаас эхлэлтэй.

Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж өмнөөс нь гадаад дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь хил давж зугтсан" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)