“48 цаг”-ын ялагч Каннад киногоо гаргана
- 2016-09-19
- Энтертайнмент
- 0

“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын бүртгэл эхэлжээ. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмаар кино сонирхогч уран бүтээлчид нэг дор цугларч, 48-хан цагийн дотор богино хэмжээний кино хийж өрсөлддөг билээ. Бэсрэг кино наадамд тэргүүн байр эзэлсэн бүтээл “Filmapalooza-2017” буюу “48 цаг” олон улсын кино наадамд оролцож, наадмын дээд шагналын төлөө өрсөлдөнө. Мѳн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны /Cannes Film Festival, Court Mйtrage/ буланд киногоо гаргах эрхийн эзэн болох боломжтой юм. Тус кино наадмын бүртгэл энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 30-нд бүртгүүлсэн оролцогчид сугалаагаа татах гэнэ. Уг наадмын анхны тэргүүн байрын шагнал хүртсэн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино АНУ-ын Майами хотноо болсон олон улсын кино наадамд оролцож өндөр үнэлгээ авч байсан билээ.

Сэтгэгдэл (0)