Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
- 2016-09-22
- Нийгэм
- 0

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын утсанд өчигдөр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө зам тээврийн осолд зургаан хүүхэд өртсөн тухай мэдээлэл байна. Тэдний дөрөв нь сургуулийн өмнөх насны, хоёр нь сургуулийн насны хүүхэд байжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13 дугаар гудамжинд T.Kluger маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй унаж явсан, 8 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Мөн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон нэг жолооч, нэг явган зорчигч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Сэтгэгдэл (0)