Үндсэн хуулийн цэц хуралдана

 

        Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр хуралдана.  Монгол улсын шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна. 

 

Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)