Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн форум зохион байгуулна
- 2016-09-22
- Нийгэм
- 0
Нийслэлийн СХД-ийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран “Өнөөдөр шийдэж, ирээдүйд хөгжицгөөе” уриатай эдийн засгийн форумыг энэ сарын 23 ны баасан гарагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар болжээ.
Форумаар дүүргийн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулахаас гадна төсвийн эрх зүйн зохицуулалт ба орон нутгийн хөгжлийн бодлогыг хэлэлцэх аж.
Тулгамдсан олон асуудлыг хөндөх уг хэлэлцүүлэг СХД-ийн төвийн дүүргүүдтэй жишиг дүүрэг болох зорилтын нэгэн арга хэлбэр ч гэж хэлж болох юм. Бизнесийн орчин, бизнес эрхлэгчидийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, төрийн дэмжлэгийн талаар хэлэлцүүлэг санал хүсэлт явуулахын зэрэгцээ хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний тухай танилцуулга, цаашид хэрэгжүүлж болох төслийн талаар ч хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хамгийн гол нь нийслэлийн дүүргүүдээс анх удаа том хэмжээний форумыг СХД-ээс санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


Сэтгэгдэл (0)